Thursday, May 31, 2012

Эх Үрсийн баярын мэнд!

Дахлия - Мандарваа - Георгинa

Латин нэр — Dáhlia — 1791 онд Испанийн Мадрид хотын ботаникийн хүрээлэнгийн захирал Антонио Каванильес XVIII-р зууны шведын ботаникч Андерс Далийн нэрээр анх энэ цэцгийг нэрлэжээ. Георгина гэх орос нэрийг 1803 онд Петербургийн академикч — ботаникч Иоганн Георгийн дурсгалд өгсөн байна. Манайхан үүнийг Мандарваа гэж нэрлэдэг. 
Байршил
Тод гэрэлтэй, задгай талбайд ургадаг. Тослог, тэжээллэг, хар шороотой хөрсөнд ургадаг. Намгархаг газарт ургахдаа муу.
Усалгаа тогтмол, хангалттай их. Чийгэнд дуртай ургамал гэж тооцогддог. Өндөр сорт, төрлүүдийг тулгуурт боох хэрэгтэй. Бордоо тогтмол хийнэ. Хөрс сийрүүлж байна. Өвөл булцууг ухаж гаргаад сэрүүн газар хадгална. Задгай талбайд булцуугаа 5 сарын сүүл - 6 сарын эхээр суулгана. Урьдчилаад 4-5 сард саванд булцууг суулгаж үндэслүүлж амралт үеээс гаргана. 
Арчилгааны гол зүйл - булцууг авал зав хадгалах. Ухаж гаргаж авсан булцууг хатаагаад, гэмтсэн хэсгээс нь салгаад, +3-7 С хэмтэй, нилээн чийглэг газар хадгална. 
Үрслүүлэх арга
Георгиныг булцуу хуваах, бут хуваах, мөчрөөр, заримдаа үрээр гэж үржүүлж авдаг. Хамгийн амархан арга бол бут хуваах. Үүний тулд булцууг хурц хутгаар 2-3 хэсэг хуваана. Хуваасан хэсэг бүр дээрээ ургах цэгтэй байна. Зүссэн газрыг модны нүүрсээр бүрнэ. Хатаагаад хөрсөнд суулгана.
Мөчрөөр үрслүүлэх бол эхлээд 2 сараас 3 сарын хооронд хөнгөн, тэжээллэг хөрсөнд ургуулна. Усалгаа багавтар, үндэслүүлэгч бодис хэрэглэж болно (гетероауксин, корневин).
Мөчир тайрахдаа 3 сарын сүүл - 5 сарын дунд хүртэл хугацаанд мөчирний хэсэг, эсвэл мөчирний хэсэгтэй навч тайрч авна. Хөрсөнд суулгаад вакумдаад, үндэслүүлнэ. Үрээр георгиныг ургуулах нь ховор. 3-4 сард үрээ тарьна. Чадалтай үрсэлгээ болсон хойно задшай газар суулгана. 
Гурилан шүүдэр гэх мөөгний гаралтай өвчин, бактерийн гаралтай хавдар, вирусийн гаралтай хээт өвчин зэрэг халддаг. Ийм өвчилсөн цэцгийг устгаж шатаах хэрэгтэй.
Орос хэл дээрх видео үзнэ үү:
Үрсэлгээ бэлтгэх арга
Гадаа суулгах
Булцуу хуваах
Зөв суулгасан булцуу цочир хүйтэрхээс айдаггүй. Дээгүүр нь хөрсөөр хучсан байх тул хөлдөж хайрагддаггүй. Дулаавтар уур амсьгалтай газар 5 сарын эхээр суулгаж болно. Манайд бол 5 сарын сүүл, 6 сарын эхээр гадаа суулгасан нь дээр болов уу.
Яагаад ийм эрт, дулаараагүй байхад суулгаж байгаа вэ гэвэл хүйтэн сэрүүн, чийглэг байгаа дээр үндэс ургаж эхэлдэг. Дулаарсан үед суулгасан үрсэлгээнээс хамаагүй тэсвэртэй болж ургадаг. Гадаа суулгахдаа доорх зураг дээр байгаа шиг соёолоод ургаж эхэлсэн булцууг тарьна. 
.
Ингээд ургаад эхэлсэн булцууг суулгах болсон. 
Хэрэв та үрсэлгээ бэлдсэн бол шууд гаргахаас азнах хэрэгтэй. Эхлээд бага багаар гаднах орчинд дасгана. 6 сарын дунд гэхэд гадаа талбайд суулгаад дээгүүр нь гялгар уутаар бүтээж хучина. 
Нэг метр өргөнтэй талбайд 10 см гүн нүх хэд хэдийг ухаж бэлдэнэ. Суулгахдаа хооронд нь 50 см зайтай. Хэт өндөр сортын цэцгийг 80см зайтай суулгаж болно. 
Хуурай цаг агаартай бол эхлээд нүхэндээ дүүртэл ус хийж чийглэнэ. Дараа нь булцуугаа эгц босоо суулгана. 
Хэрэв булцууг хэвтээгээр нь суулгасан бол ишний угаас зөндөө шинэ үндэс ургаад байна. Харин хуучин булцуунаас үндэс шинээр ургахгүй зогсдог. 
Хэрэв босоогоор нь суулгавал - шинэ үндэс энэ булцуунаас ургаж хөгждөг. Цаашид эдгээр залуу үндэс нь эх булцуунаас ургаж гарсан зулзагууд болж хувирдаг. Гэхдээ эдгээр зулзаган булцуу дээр ургах цэг байдаггүй тул "мухар", цаашид хэрэглэгдэхгүй болдог. Ийм булцууг хуглаж хаяхаас өөр аргагуй. Дараа жилийн үрсэлгээнд хуучин булцуу маань л үлдэнэ гэсэн үг. Харамсалтай нь, хөгшин булцуу хадгалахад хэцүү, амархан мууддаг. 
Хөрсөө бэлдээд, сийрэгжүүлээд дараа нь нүхэндээ тулгуур мод зоож өгнө. Үүнд дараа нь цэцгээ уях юм. Үүнийг дараа хийх гэж оролдвол үндэс, булцуугаа гэмтээж мэдэх юм. 
Намхавтар болон жижиг цэцэгтэй бол тулгуурт уях хэрэггүй. 
Георгиныг сүүдэрт битгий суулгаарай. Сүүдэрт хожуу цэцэглэдэг. Мөн ийм булцууг хадгалахад амархан мууддаг. 
Хажуугаар нь ургаж гарч байгаа зэрлэг өвс ургамлыг гараараа түүж авах хэрэгтэй. Мөн тэдгээрийн эсрэг химийн бодис ч байдаг. Тийм бодис хэрэглэх бол дахлияруу хүргэж болохгүй. 
Дахлия 10-15 см өндөр ургаад ирэхлээр хөрсөөр ишний ёроолыг овоолж хучиж өгвөл ургалтанд сайнаар нөлөөлдөг, мөчирлүүлдэг, булцуу үүсгэдэг, мөн салхинд  тогтвортой болгодог. Цаашид ургах явцад нь хэд хэдэн удаа хөрсөө оюоолж өгч байна.
Өндөр сортуудын ёроолоор ургаж гарсан жижиг зэрлэг мөчирнүүдийг тайрсан нь дээр байдаг. Энэ нь бут саглааж ургах, улмаар цэцэглэлтэнд илүү олон болоход нөлөөлдөг. Зэрлэг мөчрийг бага байхад нь чимхэсэн нь дээр. 
Хэр их зэрлэг мөчир тайрах вэ? Газраас 30 см хүртэл ургасан, зарим өндөр сортуудаад түүнээс дээш ч байж болдог. Шол нь ямар зорилготой ургуулж байгаагаас бас шалтгаална. 
Хэрэв цөөн тооны, гэхдээ том цэцэг гаргаж авах бол аль болох бага хажуугийн мөчир үлдээнэ. Хэрэв олон тооны жижиг жижиг цэцэг гаргаж авах гэж байгаа бол цөөн мөчир тайрна. 
Намхан төрлүүд бол тийм нарийн арчилгаа шаарддаггүй. Тулгуурт уях хэрэггүй, хажуугийн  мөчир тайрч болохгүй. Тааваар нь л ургуулаад байна. Гол хэлбэржүүлэх арга хэмжээ бол - үндсэн ишийг 30 см хүрэхэд нь чимхэх хэрэгтэй.
Анхаарах нэг зүйл бол намхан сортын георгиныг энгийн нэг настуудтай андуурч болохгүй. Нэг наст дахлия ургуулж хайран цаг, хүчээ үрэх хэрэггүй. Сортын дахлия хамаагүй амар. Дараа жил булцуугаараа ургаад ирнэ. 
Өөр нэг нууц нь - хэрэв тансаг цэцэглэлттэй болохыг хүсэж байвал хамгийн эхний цэцгийг хугалж авах хэрэгтэй. Энэ нь хажуугийн салаа мөчир гаргахад нөлөөлнө. Шинэ мөчир бүрийн үзүүрт цэцэг гарна гэсэн үг. 
Хэрэв эхний цэцгийг үлдээвэл ургамлын ургалт зогсдог. Хэт эрт цэцэглэлт нь ургамлын хүчийг авч, хөгжих боломж өгдөггүй. 
Цэвэр элсэнд суулгаагүй бол заавал бордох шаардлагагуй. Цэцэглэлтийг илүү өдөөх үүднээс бордож болно. Үүний тулд органик болон минерал бордоо хэрэглэнэ. Минерал бордоонд суперфосфат авч болно. Сайн тал нь - хэрэглэхэд амар, цэцгийн дэлгүүрүүдэд зарж байгаа. Усанд найруулаад л бэлэн. Муу тал нь - богино хугацаанд үйлчилдэг, мөн хөрсний биологийн процессыг алдагдуулдаг. Үүнээс болоод байнга бордох шаардлагатай болдог. 
Органик бордооны муу тал нь - дасаагүй, шинэ. Сайн тал нь тэжээл их өгдөг, удаан хугацаагаар үйлчилдэг. Нэг удаа бордоход бүтэн зунаа даадаг. Органик бордоонд ялзмаг, малын баас гээд юу ч байж болно. Бэлдэхдээ баримтлах гол зарчим - усаар шингэлэх тусам сайн.
Бордохын өмнө цэцгээ сайн услах хэрэгтэй. Зөвхөн чийгтэй хөрсөнд бордоо хийнэ. Цэцэглэлт эхэлтэл бордож болно. Ямар ч тохиолдолд 7 сарын дундаас бүх бордоог зогсооно. 
Намар эхний хүчтэй цочир хүйтрэхэд булцууг ухаж авна. Хэт удаах хэрэггүй. Бага зэргийн хүйтрэл нь бундууг хайраад л өнгөрдөг, дараа нь дулаан цаг агаар үргэлжлэхэд харин ч цэцэглэлт илүү удаан үргэлжилдэг.
Хэт хүчтэй хүйтрэл нь бүх навчийг хайрч үхүүлдэг. Махлаг иш илжирч эхэлнэ, яваандаа доош булцууруу ордог. Иймээс хэт оройтуулахгүй булцуугаа хураасан нь дээр. Заавал хүйтрэхийг хүлээх хэрэггүй. Хадгалалтанд энэ нь муугаар нөлөөлөхгүй. Зулсангаасаа эрт нүүж байгаа бол ухаж авахад буруу зүйл байхгүй. 
Бас нэг сонирхолтой зүйл нь - арилдийны (гладиолус) булцууг зөвхөн хуурай өдөр ухаж авдаг бол дахлиягийн булцууг бороотой өдөр ч хамаагүй хурааж болно. 
Хэдэн булцуу дараа жил суулгах вэ гэдгээс хамаарч булцуугаа хураагаарай. Хэт их булцуу хадгалах хэцүү бол сорт бүрээс хэд хэдийг үлдээж болно. Хөрсөнд үлдсэн булцуунууд дагаарийн хавар гэхэд ялзраад, задраад маш сайн бордоо болоод дуусна. Энэ жил дахлия суулгасан газраа дараа жил нь өөр цэцэг тарьж амраасан нь дээр байдаг. 
Булцуу ухаж авахын өмнө ишийг нь тайрах хэрэгтэй. 30см тайрдас үлдээгээд хуглаж болно. Тайралгүй ухаж эхэлвэл нэгд эвгүй байдаг, хоёрт үндэсний хоолойг гэмтээхгээд байдаг. Иш богиносгоод хүрзээр 20 см зайтай ухаж эхэлнэ. Булцууг гэмтээсэн бол айх хэрэггүй. Дараа нт угаасаа булцууг богиносгох хэрэг гардаг. 
Ишний үлдэгдлээс татахдаа хуглахаас болгоомжил. Үндэсний хоолой гэмтэж болохгүй. Ухаж авсан бутаа сайн сэгсэрч хөрс шороог нь гөвнө. Дараа нь усанд угаана. Угаах явцдаа илүүдээд байгаа хэсгүүдийг салгана. Юуны түрүүнд энэ нь эх булцууны хажуугаас ургаж гарсан зулзаган булцуунууд. 
Гол үлдээх булцуунууд нь дээр ургах цэг харагдаж байдаг. Дараа нь булцууг тайрч богиносгоно - 15см урт үлдээгээд. Жижиг сахалан үндэснүүдээс салгана. Үүний дараа дахин угаагаад, ишний тайрдасыг 1-2см болтол богиносгоно. Хадгалах явцад илжрэлт ишнээс эхэлж үүсдэг тул уртаар нь үлдээх дэмий.
Угаасан булцууг хатаагаад, сонгино сармис зардаг сетка шиг уутанд хийгээд хөлдхөөргүй газар хадгална. + 5-10С хэмтэй сэрүүн хуурай газар байх ёстой. Зүгээр тасалгааны хэмд хадгалж болно. Гэхдээ хэт хатаахаас болгоомжлоорой. 1-2 сар ийм нөхцөлд хадгалахад булцуу сайн хатсан, зарим нь бүүр үрчийсэн байдаг. Гаргаж шалгаад, булцуугаа хуваана. Жижиг хэсгүүдэд хуваагаад уутанд хийж хадгална. 
Гэрийнхээ хамгийн сэрүүн хуурай газар хадгална. Ойр ойрхон шалгаж байна. Нэг л булцуу муудахад бусад нь чийг аваад илжирч эхэлнэ. 3 сард булцуугаа гаргаад, сайн хатаагаад ил хадгалж болно. 4-5 сараас саванд суулгаж үндэслүүлнэ. Эсвэл 6 сараас гадаа шууд суулгана. 

Мирабилис (Mirabilis)

АСУУЛТ - ХАРИУЛТ: Урнаа, mirabillis, dahlia 2-ын талаар найз нь асуух гэсэн юм. Чиний жагсаалтанд өөр нэрээр байгаа юм болов уу? Булцуу суулгасан чинь сайхан цухуйгаад ирлээ. 1000
Латин нэр нь "Мirabilis" — маш олон төрлийн өнгөтэй цэцэгтэй сонирхолтой ургамал. Цэцэг нь үдээс хойш 16 цагийн орчим дэлбээлээд шөнөжингөө дэлгэрсэн хэвээр байж байгаад өглөө гэхэд хагдардаг. 
Нийт 60 төрөл байдаг. Америкийн дулаан бүс - Мексик, Бразилд ургадаг өвсөрхөг ургамал. 1582 оноос эхэлж тарьж ургуулдаг болсон байна. Нэг болон олон наст гэж байдаг. Үндсэрхэг булцуутай, мөн манжин шиг булцуутай гэж байдаг байна. Жимс хатуу, задардаггүй. 1 граммд  = 12-15 ширхэг үр. 
Мирабилис ялапа, буюу Шөнийн үзэсгэлэнт цэцэг — Мirabilis jalapa 
Олон наст боловч нэг наст гэж ихэнхидээ тарьдаг. Бутны өндөр 30-80 см. Бас нэг содон зүйл нь — нэг бутнаас олон янзын өнгөтэй цэцэг гардаг. Ихэнхидээ бол ягаан цэцэгтэй, гэхдээ цэцэгний өнгө ягааны бүх туяагаар өөрчлөгдөж болдог ба бүүр цагаан, эсвэл шар ч байж болдог байна. Заримдаа цэцэг нт өнгө өнгийн зураасан хээтэй байдаг. Үр амархан боловсордог, Үрний ургах чадвар 3 жил хүртэл хадгалагддаг. 
Байршил: гэрэлтэй, дулаан газар. Хуурай агаар даахдаа сайн. Хэт хуурай агаар удаан үргэлжилвэл ургалт зогсдог, цэцэглэдэггүй. 
Хөрс: тэжээллэг, шавар, хар шороотой хөрсөнд дуртай. Шохой агуулсан хөрсөнд илүү ургадаг. Хүчилтэй болон хэт ус ёийгтэй хөрсөнд ургадаггүй.
Үрслүүлэх арга: үрээр. Үрийг 4 сард хүлэмжинд, эсвэл 5-6 сард шууд гадаа тарьдаг. Үр хөрсөн хийхээс өмнө 5-6 цаг чийгтэй даавуунд байлгаж дэвтээж болно. Даавуугаа үндэслүүлэгч бодисонд дүрж болно. 2 долоо хоногийн дотор ургадаг. Соёолоод гарсан үрсэлгээг нэг нэгээр нь 7-9 см саванд тусгаарлана. 6 сарын дундуур задгай талбайд суулгана. Булцууг хадгалж болно. Георгин буюу дахлиягийн булцуутай адил хадгална. Гэхдээ үрээр тарьхад маш амархан бөгөөд хурдан ургах тул булцуу хадгалаад байх шаардлага байдаггүй. 
Мөн бут хувааж болдог.
Цэцэрлэгжилт, гаднах тохижилт, ландшафт дизайнд ихээр хэрэглэгддэг. Цэцэг нь их зөөлөн үнэр ялгаруулдаг. Үүгээрэй шөнийн эрвээхэйг олноор татдаг.
Мирабилистай төстэй шөнийн үзэсгэлэнт гэсэн тодотголтой өөр нэг цэцэг байдаг - Гесперис. Гесперис, мирабилис хоёр огт өөр өөр ургамлууд. Гесперис - хоёр наст; цэцэг нь 4-дэлбээтэй, маш хүчтэй үнэр ялгаруулдаг. Геспересын зураг доор байна:
Мирабилис (Mirabilis) маш хурдан ургадаг. Цэцэглэлт эхлэхээс өмнө нэг метр хүртэл өндөр бут болсон байдаг. Цэцэг нь нэг шөнийн настай ч хагдарсан цэцэгний оронд шинээр олон олон цэцэг дэлгэрдэг. Зуны турш нэг бутнаас маш олон үр боловсорч гардаг. 
Ургах явцад нь 2-3 удаа шингэн бордоогоор борддог. Бут хоорондын зай - 40 см, маш өндөр ургадаг төрлүүдийг (1 метр дээш) - хагас метр зайтай суулгана. 
Намар гэхэд махлаг хар өнгийн булцуу үүсгэнэ. Түүнийг нь анхны цас ороход ухаж аваад хатаагаад + 5-8 С хэмд хадгалдаг.