June 25, 2011

Лимон гэртэй тарьцгаая №1 - Үрээр лимон тарих


Үрээр лимон тарих
Энэ удаад би өөрийн дуртай жимсний тухай бичлээ.
Айлд жимсээ унжуулсан нимбэгний мод хараад өөрийн эрхгүй дуу алдаж, хаанаас яаж авав гэх хүн цөөнгүй. Цэцэг жимсээ өгдөг нимбэгний модыг зөв арчилж ургуулбал үрнээс 4-5 жилийн дотор гаргаж авч болно.
Үр зөв шилж авах, зөв суулгах 
Дэлгүүрээс сайн сортын том хэмжээтэй, эрүүл нимбэг сонгож авна. Магадгүй 2-3 сортоос цуг авч суулгах нь дээр байх. Жимсэнд байгаа бүх ясыг нь гаргаад хамгийн том, чадалтай хэдийг шилж үлдээнэ. Магадгуй гэртээ идсэн нимбэгний ясыг суулгах санаа гэнэт төрсөн бол уг үрийг олон хонуулж хатааж болохгүй шүү. 

Суулгасан үр нь 30-40 хонож байж соёоолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө. Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) “Эпин” эсвэл “Циркон” (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь – хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм.

Үрсэлгээний сав нь доороо заавал ус гарах нүхтэй, мөн 2-3 см өндөр дренажтай байх шаардлагатай. Нэг суулгахдаа 15-20 үр суулгасан нь дээр. Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ. Хөрс нь тэжээллэг, сийрэг байх ёстой. Үрийг 1-2 см гүн булна. Сонирхуулахад, нимбэгний үрийг ямар нэгэн савтай цэцэгний хөрсрүү булчихвал илүү хурдан (7 хоногийн өмнө) соёолдог байна. Хэрэв тэр савтай цэцэг нь нимбэг юм уу, өөр нэгэн цитрусын төрлийнх бол бүүр ч сайн. Үүний учир нь:
Савтай том цэцэг нь ихэнх усыг хэрэглэдэг тул усны илүүдэл хөрсөнд үүсдэггүй тул соёолоход их таатай орчин бүрддэг байна. 

3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирсэний дараа болгоомтой авч доорх үндсэнд наалдсан хөрстэй нь хамт том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана. Хурдацтай ургуулая гэвэл био ялзмаг хөрсөнд холиж өгнө. Ургуулсан 2-3 сортын 15-20 үрсэлгээнээс дараах зүйлийг анхаарч шилж авна: 


Цөөн тооны богинохон зүүтэй, эсвэл огт зүүгүй байвал. Мөн нарийхан иштэй байх.
Хамгийн их навч гаргасан, мөн навч нь бага ундаг бол.
Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь хэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд авч хаяж болно.

Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг. Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.

Цитрусын төрөл бүр өөр өөрийн онцлоготой. Мандарин нь тод өнгийн гоё жимстэй, жүржийн модны бараан ногоон өнгийн навчин бүрхүүл хамгийн үзэмжтэй нь, грейпфрутын жимс болон мод нь маш том хэмжээтэй тул тасалгаанд сайн таарахгүй гм. Бүх цитрусын төрлөөс нимбэгний мод хамгийн  өгөөжтэй нь, бүтэн жил цэцэглэж, жимсэлдэг тул ургуулахад урамтай бөгөөд тасалгаанд ургуулсан нимбэгний жимс нь дэлгүүрийн жимснээс илүү том хэмжээтэй, илүү амттай, анхилуун үнэртэй билээ. Модон дээр нэг дор цэцэг, жимс, навч зэрэг харж болдог онцлогтой. Жирийн нөхцөлд үр суулгаснаас хойш 8-12 жилийн дараа л цэцэглэж эхэлдэг, харин тусгай аргаар  4-5 жилийн дараа жимсээ хурааж авч болно.



Модны мөчирөн “титэм” бүрдүүлэх арга


Үрсэлгээ дээш сунасан ганц иш болгохүйг, мөн мөчир эхнээсээ зөв гарч ургахад анхаарна. Иймд хажуугийн мөчир гархад туслаж өгнө. Цитрусын төрлийн моднуудын нэг онцлог нь жилийн турш ургаад байдаггүй, ургах үе нь давалгаа мэт байдаг. Энэ нь жилдээ 4-5 удаа болдог ба дундаа 1-3 сар завсарлаж амардаг. Иймээс “ургалт үе” эхлэхэд мөчирний оройг хумсаарай (эсвэл хөмсөг зулгаагчаар) чимхэж тасдах хэрэгтэй. Хэрэв үүний дараа хажуугийн мөчир салаалж гарахгүй, дээрх үзүүр нь дахиад ургаад байвал үүнийг нь бас чимхэж тасдна. Хажуугийн мөчир ургаад, дээр нь 3 дахь навч гарангуут мөчирний үзүүрийг чимхэж тасдна. Энгэснээр аль болох богино мөчир гаргаж авч байгаа юм. Дараа дараах мөчирнүүдийг энэ аргаар чимхсээр бутлаг өтгөн, тэгш зөв бүрдүүлж өгсөн модны титэм гарч ирнэ.

Мөчирний "титэм" хийх
Ишнээс ургасан мөчрийг 1-дэх үеийн мөчир гэнэ. 1-дэх үеээс ургасан мөчир нь 2-дахь үе болно. Ингээд цааш тоологдож явна. Цэцэг жимс нь зөвхөн 4 дэх үеийн мөчирнөөс гарч эхэлдэг юм шүү.  
Гэрэлрүү тэмүүлсэн
Нимбэгний модны мөчир, навч нь гэрэлрүү тэмүүлж байдаг тул нэг талруу далий ургана. Савтай модыг огцом эргүүлж болохгүй. Нэг эргүүлэхдээ ойролцоогоор 30 градус буюу цагаар бол 5 минутаар эргүүлээрэй. Нэг жилийн дотор савтай мод нэг бүтэн (360 градус) эргэсэн байх ёстой. Нөгөөтэйгүүр ингэж эргүүлэх нь цэцэглэдэг, жимсэлдэг болсон модны ургалтыг сааруулдаг тал байдаг. 

Шинээр ургаж буй мөчирнүүдийг сайн анхаараарай. Эгц дээшээ ургасан мөчир байж огт болохгүй. Учир нь гол ишний дээрх үзүүрийг та аль түрүүн чимхсэн, мод дээш ургахгүй болсон, гэтэл энэ зэрлэг мөчир дээшээ ургаж ирэхлээр бүх хүч түүнрүү явна. Энэ мөчир хөгжөөд, яваандаа ишний үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Иймээс ийм дээшээ ургасан мөчирийг ногоон, уян зөөлөн байхад нь утсаар боогоод нөгөө үзүүрийг нь доош татаж хөрсөнд хавчаараар тогтоож өгнө. Маш болгоомжтой хийгээрэй, хэт доош татвал мөчир хугарна. Хэсэг хугацааны дараа уг мөчир модорхог болоод хатуураад ирэхлээр уяаг авна.  
Нимбэгний модны шим тэжээл, бүх энерги нь эгц дээшээ явдаг тул ийм "зэрлэг" мөчир үүсэх ёсгүй. Цаашид ч модны жимслэлтийг түргэсгэе гэвэл 3, 4 дэх үеийн нарийн мөчирнүүдийг налайлгаж 1 болон 2 дугаар үеийн мөчиртэй уяж өгч доош далийлагвал модны энерги бүх мөчиррүүгээ жигд хувиарлагдаж цэцэглэх, жимслэх нь хурдан болдог. 
Мөн дараах анхаарах зүйл – хэт олон тооны жижиг жижиг мөчир гарч ирэхээс болгоомжлох. Эхний гаргаж авсан “титэм”-ний дотор туслах мөчирнүүд хэт их үүсгэхгүй байх хэрэгтэй.

Модны үндэсийг зөв засах 
Нимбэгний модны мөчирөн бүрхүүлийг эхнээс нь зөв бүрдүүлж өгөхөөс гадна үндэсийг нь мөн зөв ургуулах хэрэгтэй байдаг. Нимбэгний үндэс нь уртаашаа ургаад байдаг, хажуу тийш салаалж саглагар болно гэж байхгүй. Иймээс үндэсний гол үзүүрийг тайрахгүй бол уртааш ургасаар сүүлдээ савны ёроолд цагираглаад сунаад байдаг юм. Үндэсний гол үзүүрийг хурц хутгаар тайрна. Үүний тулд ишнээс 8-10 см зайтаа 40-45 градусын ташуу хутгаа хөрсрүү оруулна. Хутганы ир гадагш харсан байх ёстой. Гол үндэсийг тайрхадаа хутгаа эргүүлж өгөөрэй. Хэрэв тайрчихлаа гэсэн итгэлгүй бол энэ үйлдлээ ишнээс 6-8см зайтай ойртуулж давтаарай.  
Үндэс ургаж эхэлсэн цэгийг хөрсөнд 5 мм-ээс гүн булах хэрэггүй. Зураг дээрх эхний хэсэг буруу суулгасан байгааг харуулж байна. 
Хөрс савны амсар хүртэл дүүргэх хэрэггүй. Дор хаяж 10 мм зай үлдээгээрэй, хэт дээрээс нь хөрсөөр зузаан хучивал үндэс яизардаг.
Шилжүүлж суулгаад марганцын бүдэг уусмалаар шүршинэ. Хамгийн сайн гэрэлтэй газар тавьна. 


Нимбэгний модны арчилгаа
1.      "Фито" (ургамлын тусгай чийдэн) гэрлээр, эсвэл жирийн өдрийн гэрэлтэй чийдэнгээр тогтмол өдөр бүр нэмэлт гэрэлтүүлэг өгч байх

2.      Агаар чийгшүүлэгч тогтмол ажиллуулж агаарын чийгшэлтийг ихэсгэх

3.      2 болон 7 сард жилдээ 1-2 удаа шилжүүлэн суулгаж байх. Шинэ сав нь хуучнаасаа 3-5 см том байх бөгөөд хөрс шинээр бэлдэж хийнэ. Хөрсөнд навчит модны доороос илжирсэн, хуучин навчис хамаж авч болно, дээрээс нь голын хажуугийн ногоон зүлэгний доорх хөрс, ялзмаг, малын баас зэрэгийг холиж хэрэглэж болно. Хэрэв энэ бүгдийг цуглуулах хэцүү бол жирийн сийрэг тэжээллэг хөрсийг адууны хомоолтой ¼ харьцаатай холиж хэрэглэж болно. Хөрсөө ариутгаарай.   

4.      Хөрсийг нь жилдээ 2 удаа солиж байгаа ч гэсэн 2 сараас 9 сар хүртэл тогтмол бордоо өгч байх хэрэгтэй. Шинэ хөрсөнд 3-5 сар хэрэглэх тэжээл байдаг, эд ургаж байх үед энэ багадна. Иймээс минерал бордооны шингэн иж бүрдлээр бордох нь дээр. Бордоог сайн усаар шингэлээрэй. 1 литр усанд 1—2 г бордоо хийж найруулбал үндэсийг түлдэггүй. Минерал болон органик бордоог ээлжилж хэрэглээрэй. Органик бордоог дэлгүүрээс бэлэн бэлдмэлээр авсан нь дээр.


35 comments:

  1. Anonymous7/20/2011

    wow mash heregtei zuvulguu blaa. bi mandarinii ur suulgaad 2 jil orchim bolj bn. deeshee gozoison yum l bgaa. sayhan oroig ni chimheed tasaltsan. barag 60 sm undur bolson

    ReplyDelete
  2. Anonymous7/22/2011

    Tsagaa olson xeregtei zuvulguu ugsund bayarlalaa.
    Mod tarix, xerxen archilax talaar bicheerei

    ReplyDelete
  3. Тэрээ-д: навчны үзүүрт гарч ирдэг элсэн чихэрний ширхэг шиг хатуу зүйл нь ууг нь модны нектар юм аа. Буруу усалсанаас гарч ирдэг. Жишээ нь услахгүй байж байж гэнэт хэт их ус хийх ч юм уу, тогтмол жигд усалгаа баримтлаагүйгээс болдог юм. Усалгаагаа цэгцэлдээ.

    ReplyDelete
  4. Соёлоо8/25/2011

    Сайн байна уу? би таны блогийг их үздэг болсон, шинэхэн цэцэг сонирхогч гэхдээ одоогоор 20д цэцэгтэй болосн таны лимон тарихыг уншаад тарихаар шийдээд байнаа, харин тэр гуматын бордоог хаанаас авах вэ? мэдээлэлдээ орсон бордоо, бусад зүйлсийг хаанаас авч болхыг бичиж байвал их сайн байна.

    ReplyDelete
  5. Сайн байна уу. Гумат, буюу гумины бордоо гэдэгийг Соёолж төвөөс том 1кг ууттайг авч болно. Хэрэв цөөн тооны цэцгэнд хэрэглэхээр бол жижгээр савалсан 100гр нь цэцгийн дэлгүүрүүдэд байдаг. Гумины бордоо маш бага ордог тул жижиг нь дээр болов уу. 1 хорооллын Өнөр хотхоны шинээр баригдсан байрны доор, хойд буланд нь байдаг цэцгийн дэлгүүрт жижгээр савалсаныг зардаг юм билээ.

    ReplyDelete
  6. Соёлоо8/26/2011

    за баярлалаа авнаа, лимон гоё үнэртэй гэрт нян устгадаг гэхээр нь тарих гэсийн

    ReplyDelete
  7. Anonymous3/23/2012

    ЭНЭ ХЭР УДААН УРГАДАГ ЮМ БОЛ ОО? БИ 7 ЖИЛИЙН ӨМНӨ МАНДАРИН, АЛИМНЫ ҮР ХӨРСӨНД ХИЙСЭН ЮМ Л ДАА. ТЭГСЭН НАВЧ НЬ УРГААД Л БХ ЮМ, ЗУН ОГЦОАМ УРГАЖ БГААД ӨВӨЛ ӨСӨЛТ НЬ ДООШЛООД, ТГД ЖИМС ГАРАХ БОЛОВ УУ?

    ReplyDelete
    Replies
    1. ene yer n l jimselj baigaa modnoos zalgalt hiij HEELTUULEH heregtei bdg yum bilee. Tegehgui bol navch gargaad l urgaad baina. 20 jil bolson ch hun baina. Zarim n gehdee 8-12 jil bolood tsetsegleed eheldeg ch gedeg. 7 jil bolson yum bol bas ovoo naidlaga baigaa l yum bndaa. :-))
      Jimselj baigaa modnoos muchir zalgaval dorhnoo.

      Delete
    2. бүжээ4/23/2012

      цэцэг таридаг хүмүүст хэрэгтэй зөвлөгөө бна

      Delete
  8. Anonymous6/09/2012

    Sain baitsgaana uu bi limon apelsinii urnuud suulgachihsan chin bugdeeree soyolood goyo bnaa. odoo nad iim asuudal tulgaraad bn. ur bolgon jims gargadaggui yum shig bn deer commentuudiig unshij baigaad medlee tiimees jimstei esehiig ni medku yum chin neeh olon limonii mod gereeree tariaad bailtai ch bish yaaval deer ve jims bolgonoos tus bur arvaad ur soyoolood urgachihsn bn l da.

    ReplyDelete
    Replies
    1. Suulgasan ur mod bolj urgana. Jimseltel 8-20 jil boldog. Zarim mod ogt tsetsegledeggui ch bdg. Hurdan tsetsegluulehiin tuld tsetseglej jimseldeg modnoos muchir avch zalgalt hiideg. Heden mod/urselgee uldeehee ta ooroo l shiiddee. Humuustei oor tsetseg/ urgamlaar solio hiij boloh baih.

      Delete
  9. номио6/09/2012

    сайн байна уу. би 3 жилийн өмнө идсэн лемоныхоо үрийг суулгаад одоо бараг 1,5м өндөртэй болсон. өргөстэй, том далбагар навчтай. дээрээс нь тайрчихвал болох болов уу? тийм олон салаа мөчир байхгүй хэрнээ дээшээ л сунаад байна. хамаагүй тайрч болох уу?

    ReplyDelete
  10. bolomjtoi bol 961982@list.ru haygruu mail bicheed uguuch. asuuh yum ih l bna. ene uneheer heregtei site bna. bi sayhanaas l tsetseg tarij ehelj bna. uneheer ih yum medej avlaa. bayrlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Лимоны тухай эхний бичлэгт хэлбэржүүлэх, мөчирөн титэм үүсгэх тухай дэлгэрэнгүй бичсэн байгаа. Тайрахгүй бол нэг л урт иш ургаад л байх болно.

      Delete
  11. bayrlalaa. bi modoo undur urgaad baihaar ni tom savand shiljuulj suuldaag gazar tavichihsan. odoo undsiig ni tanaad jijig savand suulgaj boloh bolov uu?

    ReplyDelete
  12. Chimgee10/16/2012

    Urgelj heregtei medeelel ugch bdag tanai site-aar bi oroh durtai. Gertee limony mod tarihaar shiidlee.
    Nadad uur neg asuult bna. Manaih Bendjaminy udombortoi. 2-3 jil urgal bgaa yum. Sayahnaas dood talyn navch n' sharlaad bna. Yaval deer ve? Neg heseg joohon gerel muutai gazr bailgasan yum ternees bolson yum bolov u?

    ReplyDelete
  13. Anonymous4/07/2013

    hi Uran egchee,citrunii turliin ur tarih bol hulert hursund suulgaj boloh uu,engiin hurs ni deer uu?Horhoi hureed bn .Tarihaar shiidev kkk

    ReplyDelete
    Replies
    1. Hulert hurs gej id shidiin yum bhgui bhad zugeer l hursund suulgachihdag bsn. Tiimees zugeer urgachihna aa. Hurs siireg, huvsgur baival ur iluu amarhan zadarch, agaar us n nevterch soliltsdog, amisgaaldag yum aa. Dan har shoroo ch bas hetsuu.

      Delete
  14. сайн байна уу Нимэгний модыг гэрт, тасалгаанд биш хүлэмжинд олноор нь тарих боломжтой юу? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Та Монголд байдаг бол очиж уулзах хүсэлтэй байна. Хүндэтгэсэн:Б.Түвшинжаргал

    ReplyDelete
    Replies
    1. Hulemjind urguulj bolno oo. Ekologiin Bolovsroliin Tuvd ochood uzeerei. Tend hulemjind n urgaj baigaa. Tendehiin mergejiltnuud iluu medeelel uguh bolov uu. Bi bol tasalgaanii urgamald l iluu zuvluj chadah bolov uu.

      Delete
    2. Anonymous7/04/2013

      Сайн байна уу? Лемоны мод мөчрөөр үржүүлэх гэж 3 сар шахам ноцолдлоо, үр дүн нь эхнээсээ гарч, соёолж, навч нь задарч байна, тэгэхээр үндэслэж чадлаа гэж би бодож байна. Тэгээд яг надтай адил лемон мөчрөөр үржүүлэх гэж байгаа хүмүүст зовлонгоосоо хуваалцая гэж бодлоо, жаахан ч гэсэн тус болох болов уу:
      - Их урт мөчир болдоггүй юм байна, би 30 гаран см-ын урттайг суулгаад 2 сар тууштай арчлаад соёолдоггүй, сүүлдээ ч аргаа барлаа. Тэгэхээр нь 3 хувааж жижиглээд суулгасан, тэгмэгц маш хурдан соёолсон шүү. Ойролцоогоор 10-15 см-ээс илүү урд болдоггүй юм билээ.
      - Суулгахдаа корневин гэдэг (энэ Монголд олдоцтой ганц бодис байх, гадаадад бол олон төрлийн сайн гормоонууд байдаг юм байна)үндэслүүлэгч нунтаг бодисонд шороонд суулгах талаа дүрээд суулгавал дэм болдог юм байна.
      - Навч мөчрийг нь тааруулж танах, суулгах мөчрөө сонгож тайрахдаа хаагуур нь тайрвал зөв болохыг жижиг гэлтгүй анхаармаар юм билээ.
      - Хөрс сонгохдоо Соёолж-д байгаа Германы хөвдөн хөрс зүгээр юм билээ шүү. Сайжруулсан хөрс гэж бас байгаа, тэр нь тийм ч сайнгүй юм билээ.
      - Гялгар уутаар сайн бүтээж чийгийг нь сайн хадгалах хэрэгтэй юм билээ. Би маш сайн бүтээж хадгалж байсны хүчинд 2 сар гарангийн дараа амьдаараа байж чадсан, тэрний хүчинд л амьдарлаа. Гэхдээ шороог нь хэтэрхий нойтон байлгах хэрэггүй, алтан дунджийг нь олох хэрэгтэй байдаг юм байна.
      - Нарны шууд тусгалд тавих дэмий, бас гэрэл дутмаг коридорын өрөө мэт газар дэмий санагдсан шүү. Өглөө оройн нар дайраад өнгөрөхөөр байрлал их зөв санагдсан.
      За нэг иймэрхүү зүйлийг ойлгож мэдлээ, өшөө ч их зүйл нэмж сурах байх.

      Энхээ

      Delete
    3. Bayarlalaa, Enhee. :-)))

      Delete
    4. Enhee limonii modnii urselgeenees chin bna uu?hudaldaj aviya 99697839

      Delete
  15. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

    ReplyDelete
  16. sain baitsgaana uu bi lemonni modnoos mochroor ursluuleh gesiima, tegeed ter germani hovdon horsond dangaar n suulgahiimuu, har shoootoi jaahan holihuu?

    ReplyDelete
    Replies
    1. Ehleed undes gargahiin tuld german hurs dangaaraa deer. Esvel Jiff7 geed shahmal hurs baigaa (tsetsegiin archilgaa buland ternii tuhai bgaa) ter bol buur amar bugood deer. Uchir n Jiff7 n undesluulegch gormon, idevhijuulegch bodisuudtai baidag yum). Zugeer usand hiisen ch bolno. Undesleed, mash sain saglaasan undes urgasan tohioldold savand suulgana. Tegehdee harin har shoroo, yalzmag geed tejeelleg hurs german hurstei holiod suulgaarai. Odoohondoo 4-5 sar hurtel bol Jiff7, german hurs met bolnoo.
      Undesluulehde zugeer nevt haragddag merzeevter neg udaagiin stakan bolno. amar ch bdg, undes her ih urgasan n gadnaasaa haragdaad.
      ternees tom savand hereggui shuu. Vakumdaarai. Busad buh zuvulgoo LIMON gesen sedev dotor bgaa.

      Delete
    2. Ur jimsee ogdog Limonii modnoos urselgee hudaldaj avna shuu 99697839

      Delete
  17. Anonymous12/12/2013

    Лемон мөчрөөр үрслүүлсэн маань амжилттай сайхан ургаж байна, зарим нь ч арай хэтэрхий олон навчтай ч юм уу гэмээр өтгөн шигүү навчтай ургаж байгаа. Харин дараагийн нэг асуудал үүслээ, навчин дээр нь улаавтар өнгийн жижиг бөөс ч гэмээр, аалз ч гэмээр амьтан яваа нь харагдах боллоо, яаж устгах вэ, зөвлөгөө өгнө үү. Миний хувьд харагдсаныг нь түүж, хааяа нэг бүх навчийг нь савангийн уусмалтай усаар (саван хэрэглэдэг талаар нэг номноос олж уншсан юм) арчиж угаахаас хэтрэхгүй байна.

    Энхээ

    ReplyDelete
    Replies
    1. Sain baina uu, http://boditsetseg.blogspot.com/2011/12/blog-post_02.html geed bichleg unshaarai. Tsetsegiin Archilgaa gesen buland bgaa AALZAN HACHIG gedeg 2011 onii 12 sariin 2-nii bichleg bgaa.

      Delete
  18. Sain bna uu limonii modnii shimegchintei temtseh hamgiin naidvartai gants l arga l bdag ter bol gaduur zardag shurshdeg lak.Uuniig 30cm zainaas shurshih heregtei.Yalanguya zun uuniig hiih heregtei hervee ovol mod chin shavjtai bgaaa bol bas lak tsatsah ni zuitei gehdee sain archilgaa heregtei ta jimsnii modniihoo usiig ni ihduuleed bna bas ovliin tsagt teroosoo amraahgui bgaatai ih holbootoi shuu nad ruu zalgaj zovlogoo avj bolno shuu 99697839

    ReplyDelete
    Replies
    1. Anonymous2/04/2014

      Сайн байна уу
      Шүршдэг лак гэж яг ямар, хаанахын лак вэ, юуны зориулалтынх байдаг вэ? Би сармисны ханд, марганцын сулавтар уусмалаар шүршиж үзсэн, аалзан хачиг нь хамаагүй багассан, гэхдээ бүрэн арилахгүй байна, тэгсэн мөртлөө л ургаад томроод байдаг, сайн ойлгохгүй л болчихоод байгаа. Анх мөчрөөр нь тариад одоо 8 сар болж байгаа, уг нь овоо л том болоод байгаа, гэхдээ тайраад хүнд өгчихмөөр илүү мөчиртэй болж амжаагүй л байна, яваандаа томроод ирвэл болох байгаа. Хуучнаар залуу байгалчдын станцын хүлэмжинд том мод байдаг юм, тэднийх хааяа ганц нэг мөчир зардаг юм шүү, очоод уулзаарай. Аалзан хачигийг бүрэн устгах найдвартай бөгөөд хоргүй арга байвал зөвлөөрэй.
      Хүндэтгэсэн,
      Энхээ

      Delete
    2. Sain bn uu. Navchaar goyodog urgamliin lak gej delguuruuded zaraad bdg yum. Gehdee neeh ih huseed bh zuil bichee. Haaya neg tsatsahad oir zuuriin horhoi shavijiig urgeegeed, ustgaad bdg. Gehdee horhoinii esreg zuil gej bodoh hereggui. Limoniig sain shursheed baival zugeer. Mun usand oruulah Navch buriig n garaaraa Fairy-geer, esvel bakteriin esreg gariin shingen savan, bakteriin esreg amerik nileen huchtei ayaga tavag ugaagch shingenuud gaduur zaraad bgaa. Tedgeereer ugaagaad bhar zugeer. Yavaandaa arilchdag. Baga hemjeenii bol. Herev het ih uurelsen bol ch bas zugeer ugaasnaar arilahgui l bolov uu. Limonii mod gehdee hatuu zuzaan navchtai tul ugaaltaar arilgachdag yum doo.
      Ekologiin tuv deer ochij asuusan. Daraa jiliin udiid l urselgee garna gej bsn. Limonii tom mod n buh navchaa guvsun bsn. Uvuldoo tegdeg yum boluudaa. Hun n bhgui tul shilen haalganii tsaanaas modiig n haraad l yavsan. Bi orosoos l zahialj avah geed bgaa. Limon, Mandariinii mod. Yag jimsedeg, zalgalt entriig n hiisen, hiigeegui geed turul burees n.
      Ooriinhoo limonoo sain helberjuuleerei. Titem zuv gargaj ugood, tsaashid zugeer tanalt, chimhelt hiigeed yavchuul zugeer. Tegehgui bol neg l gozooson urt ish l baigaad bn.

      Delete
  19. Anonymous2/05/2014

    Сайн байна уу. Зөвлөгөө өгч байгаад маш их баярлаж байна. Миний хувьд цитрус-ын төрлийн мод гэртээ тарих нэг л их дур хүсэл, тэгсэн мөртлөө яахаа мэдэхгүй туршлага дутаад байгаа хүн. Нээрээ fairy энэ тэр гэсэн угаалгын бодисуудыг нэг хэрэглэж үзье, ургамалдаа л хортой биш бол...
    Надад 2 төрлийн нимбэг байгаа, нэгийг нь тэр экологийн төвөөс нөгөөг нь хувь хүний модноос мөчир аваад суулгаж ургуулсан юм. Одоо ургаж байгаа навч ишний хэлбэрийг нь харахаар 2 өөр төрлийнх боловуу гэж бодогддог. Экологийн төвийнхийг би пандероза сорт боловуу гэж таамаглаж байгаа, их том жимс гардаг гэсэн. Иш, навч нь их бадируун, өргөн юм билээ.
    Сүүлийн үед мандарин олж тарих юмсан гэж мөрөөдөөд байгаа, та ямар мандарин яг хаанаас авах вэ? Миний олж мэдсэнээр Уншиу гэж их алдартай сорт Японд байдаг юм байна, борлуулдаг газрыг нь олсон боловч яаж авчрахаа мэдэхгүй болчихоод л сууж байна. Мандарин олж авах ямар боломж байна вэ?
    Би моднуудаа хэлбэржүүлэх тал дээр юу ч хийгээгүй л сууж байна, одоогоор 2-р үеийн мөчрүүд ургаж эхэлж байгаа, харин аз болж тал тал тийшээ олон мөчирлөж ургаж байгаа. Мөчрөөр ургуулсан мод нэг их дээшээ гозойж ургах нь гайгүй байдаг бололтой. Таналт хэлбэржүүлэлтийн талаар судалж мэдэж авахгүй бол нээрээ болохгүй юм байна шүү. Энэ тал дээр зөвлөгөө өгөөрэй.

    Баярлалаа,

    Энхээ

    ReplyDelete
    Replies
    1. Хэлбэржүүлэлтийн тухайд гэвэл яг ямар мод гаргахаасаа болно. Намхан бутархуу саглагар бөөрөнхий юм байх уу, эсвэл штамб мод байх уу гээд сайн бодож байгаад хэлбэрээ гаргасан нь дээр. Пондероза сорт-д штамб дээр байж магад.
      Мандариныг би Оросруу яг одоо захиж байгаа. 7 хоноод ирэх байх. Сонирхвол urnaa4888@yahoo.com руу бичээрэй. Давхар захиж болох байх. Оросд сурдаг оюутнууд өвлийн амралтаараа ирж байгаа, тэд өвөл, зун гээд ирэхдээ хүмүүсийн захиалгыг аваад ховор цэцэг авчирч өгдөг юм. Ихэнхи нь стрептокарпус, баримгана захидаг юм. Би л жимсэлдэг цитрусын өвчтэй хүн энд нэг ширхэг. Олж авч нэг тайвшрах байх. Захисан. Хүлээгээд сууна. Сая шинэ жилээр АНУ-аас ууг нь төлбөр энэ тэрийг нь хийгээд жин тан болгоод захисан чинь авчирч байсан хүний залхуу нь хүрсэн үү яасан, нэг газар хаячихсан гэсэн. Уйлахаа шахав. Одоо тэгээд Оросоос авах болоод сууж байна. Үнэн хорхойтой хүн.

      Delete
    2. Anonymous2/05/2014

      Ямар сортын мандарин ямар үнэтэй олдох вэ?

      Энхээ

      Delete