July 3, 2011

Хүүхдийн өрөөний цэцэг

Тасалгааны цэцэг нь гэрийн чимэг болж, ургуулж буй хүндээ баяр баясал бэлэглэдэг. Цэцэг бидний гэрт дулаан уур амьсгал, тав тух авчирхаас гадна агаар дахь био тоосонцрууд болон дэгдэмхий органик нэгдлүүд, болон агаарын найрлаган дахь хорт бодисыг устгаж алга болгодог. Тасалгааны цэцэг нь хүчил төрөгч ялгаруулах, тамхины утааны хор нөлөө, агаар дахь тоос, хүнд метал, токсин багасгах ба шуугиан намдаах гээд олон ач тустай билээ. Иймээс хүүхдийн өрөөнд заавал цэцэг байрлуулах хэрэгтэй. Харин ямар цэцэг сонгохоо сайн бодох хэрэгтэй.
Хүүхэд татаад, түлхээд унагаахааргүй аюулгүй газар байрлуулна. Харшил үйсхээс сэргийлж, эсвэл харшилд өртөмтгий хүүхдийн өвчинг сэдрээхээс болгоомжлон хэт үнэртэй, эсвэл хэт олон цэцэг гаргадаг ургамалаас зайлсхийж, навчаар гоёдогийг сонгож болно.
Дараагийн хүчин зүйл нь - цэцэгний өнгө юм. Нялх, бага насны хүүхдэд цагаан цэцэг ээлтэй байдаг бол томроод өөрийн үзэл бодолтой болоод ирэхээр арай өөр болдог. Сонголтонд мөн хүүхдийн төрсөн орд, эсвэл Фэнг Шүйн ухаан нөлөөлж болно.
Ихэнх хүмүүс ааш араншингаараа холерик, сангвиник, меланхолик, флегматик гэж хуваагддаг билээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ 4-т өөр өөрийн дуртай өнгө байдаг гэнэ. Меланхолик хүүхдүүд цэнхэр өнгөнд, холерикууд - улаан, сангвиникууд - шар, флегматикууд - ногоон өнгөнд тус тус дуртай байх жишээтэй гэнэ. Өнгөний зохицолдоог зөв хийж өгвөл хүүхдийн мэдрэлийн системын хөгжилд сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн хүүхэд багаасаа байгальд ойр өсөж, юмыг арчилж, хайрлаж сурдаг хүмүүжлийн сайн ач холбогдолтой юм байна.

Удам бор - Фикус, Ficus: Фэнг Шуйгээр ажлын өрөө болон албан газарт байвал илүү тохирно. Муу энергийг арилгаж, уур хэлэнг дардаг гэж бичжээ

Зуузаалай - Каланхое, Kalanchoe: Зузаалай хүүхдэд маш ээлтэй цэцэг. Үхрийн ордныхны цэцэг.

Цитрусын төрөл: Тасалгааны лимон, жүрж, мандарин нь эфирийн масло агуулдаг тул бактери устгах, тайвшруулах чадвартай. Энэ эмчилгээний увидас нь навч, цэцэг, жимс зэрэг бүх хэсгээс нь ялгардаг. Хөдөлгөөн ихтэй хүүхдийг тайвшруулна, ядаргаа тайлна, уур уцаарыг нь арилгана, шөнийн айдас болон уйлхаас хамгаална. Харин даралт, тархины цусан хангамжийн өөрчлөлттэй том хүмүүсийн өрөөнд эдгээр модыг тавьж болохгүй.

Ногоодой - Хлорофитум, Clorophytum: Зайлшгүй байх ёстой цэцэг. Бутны дундаас хүчил төрөгч шөнийн цагт оргилж цацагддаг. Ногоодойг 24 цагийн турш хаалттай тасалгаанд байлгахад агаарт агуулагдаж байсан нүүрс төрөгчийн агууламж 96%-р буурсан, формальдегидын хэмжээг эрс багассан байна. Ургамлууд дундаа агаар цэвэрлэх чадвараар эхний 3-т багтдаг. Гал тогооны өрөөнд тавих мөн тохиромжтой. Шарсан хуурсан хоол хийхэд ялгардаг зүйлүүдээс агаарыг цэвэршүүлдэг гэнэ. Хлорофитум нь муу энергийг сорж авч оронд нь эерэг энерги гаргадаг гэж Фэнг Шүйд бичжээ. Ихрийн ордныхны цэцэг.

Хятад сарнай - Гибискус, Hibiscus: уран чадвар, урлахүй, сэтгэн бодох оюун ухааныг хөгжүүлнэ, хүүхэд бага ядраадаг.

Зуун наст – Алоэ, Aloe Vera

Мөнхрөө - Сансевиерия, Sansevieria: Агаар цэвэрлэх чадвараараа дээгүүрт ордог. Тасалгаанд заавал ургуулах цэцгүүдийн жагсаалтын Топ-10 багтдаг байна.

Цикламен, Cyclamen: ааштай хүүхэдтэй айлд байх маш сайн. Хүүхдүүд өөрсдөө тоглоом зохиож, өөрсдийгөө саатуулаад, томчуудтай зууралдаад анхаарал шаардаад байхаа больдог гэнэ. Цикламен нь мөн хүүхдийн урлан бүтээх чадварыг хөгжүүлэхэд нөлөөлдөг. Хамтдаа гэр бүлээрэй юм хийж бүтээдэг айл өрхөд байхад илүү тохирно. Агаарт ялгарах эфирийн масло нь хамгийн ааштай хүүхдийг хүртэл тайвшруулдаг. Мөн юм урлах, бүтээх дур хүсэлтэй болгож, уран сэтгэхүйг хөгжүүлдэг гэнэ. Иймээс энэ цэцгийг уран зургийн болон хөгжмийн багш нар их үнэлдэг. Гэхдээ хүүхдийг хамаагүй цикламен оролдуулж болохгүй. Шүүс нь хортой, гэдэсний хямрал, зөөлөн салстын түлэгдэл зэрэг өвчин илэрдэг.

Нил цэцэг - Узамбарская фиалка, Сенпо́лия (лат. Saintpaulia) Хүүхдийн өрөөнд бол зөвхөн цагаан өнгөтэй цэцэг байх хэрэгтэй. Цагаан өнгө нь цэвэр ариун юмны эхлэл гэсэн утгатай. Орон зайг муу энерги, сөрөг цэнэг, муу бодол санаа болон эвгүй зөн совиноос цэвэрлэж байдаг. Хэрэв гэрт хэд хэдэн цагаан нил байдаг бол тэр айлын энерги цэвэр байна. Фиалка нь маш зөөлөн, эзэндээ хамгийн ээлтэй цэцэг, байнга гэрийн уур амьсгалыг зөөлрүүлж, гэр бүлийн гишүүдийг дулаан эвтэй харьцаатай болгодог.

Фатсия - Fatsia japonica муу энергийг зайлуулж, хүүхдийг шөнө тайван унтуулдаг.

Адиантум - Adiantum: Мэдрэлийн системыг тайвшруулах чалвартай. Ялангуяа цочимтгой хүүхдүүдийн цочроог гаргаж тайлдаг, айдасаас чөлөөлдөг. Эдгээр цэцэгнүүдийн нэгийг хүүхдийн орны толгойд тавибал унтаж байхад нь хүүхдийн энергетик сайжирдаг байна. Хүүхдийн өрөөнд энэ цэцэг байдаг бол хамаагүй гар хүрэх газар хайч бүү тавиарай гэнэ.

Гоо даль - Зантедеския (калла) Zantedeschia Calla: Хэрүүлч хүүхэдтэй болон эцэг эхтэйгээ үл ойлголцоож, үүндээ хэт мэдрэмтгий ханддаг хүүхдүүдийн өрөөнд тавих хэрэгтэй. Калла нь юманд сэтгэлээр унах, итгэл алдрах зэргээс хамгаалдаг. Хараа, сонсгол, үнэр, амт мэдрэх гээд бүх мэдэрхүйд сайнаар нөлөөлдөг ч сонсголын доголдолд илүүтэй тусалдаг гэнэ, ялангуяа чихэнд шуугих, дүлийрэл г.м. Өвчин эмчилэхгүй ч олсон өвчнийг даамжруулж хүндрүүлдэггүй, шинээр өвчин авхаас хамгаалдаг.

Мөнгөний цэцэг - Крассула, Crassula L: Гэрт байхад их сайн цэцэг. Ялангуяа хүүхдийн өрөөнд. Хүүхдэд миний гэр хамгийн амгалан тайван, бат бөх газар гэсэн итгэл өгдөг, өөрийнхөөрөө байхад нь тусладаг. Мөн ажил хийх, хөдөлмөрлөх сэтгэлгээ төрүүлдэг.

Розмарин, Rosmarinus: хоолонд хийдэг хүчтэй үнэртэй цэцэг. Архаг бронхит, хатгаа, астматай хүүхдэд хэрэгтэй. Арома эмчилгээ хийхэд тустай.

Цэцэглэж бүй хайтан - Бего́ния, Begonia: Фэнг Шүйд хамгийн их магтагдсан цэцэг. Хэрүүл, уур уцаар дардаг, гэр бүлийн гишүүдийн харьцааг сайжруулна, хүүхдийн оюун ухаан хөгжүүлнэ, хэл яриаг нь цэгцтэй болгож, өөрийн үзэл бодлоо бусдад ойлгуулахад нь тусладаг гээд урт жагсаалтай юм байна.

Нөмөргөнө - Спатифиллум, Spathiphyllum: компьютерийн дэлгэцээс ялгарах туяанаас хамгаалдаг, кактустай адил үйлчилгээтэй гэж үздэг. Мөн өрөөний агаар сайн чийгшүүлдэг.

Лаврын мод - Лавр благородный - Laurus nobilis L.

Пеперомия Peperomia 

Удвал цэцэг - Хризантема, Chrysanthemum: Хризантем нь хар цагаан хэл ам, муу энергитэй хүний атаархлаас болон хүүхдийг хөлсрөхөөс хамгаалдаг гэж үздэг байна. Өрөөний агаарыг гаднаас орж ирэх машины утаанд агуулагдах бензол, трихлорэтанаас цэвэрлэдэг гэнэ.

Жасмин, Jasmínum

Мадагаскарын жасмин - Стефанотис, Stephanotis

Гардения, Gardenia

Шимтэглэй - Пеларгония душистая (герань), Pelargonium: мэдрэлийн өвчтэй, мэдрэлийн ядаргаатай хүүхдэд сайн. Агаар цэвэршүүлнэ, үнэр нь тайвшруулна мөн Фэнг Шүйн сургаалиар гэрийн муу энергийг өөртөө сорж арилгадаг. Гэвч энэ цэцэг нь маш хүчтэй харшил өдөөгч юм байна. Харшилд өртөмтгий хүүхэдтэй бол дэмий.

Гиппеаструм, Hippeástrum: Энэ цэцэг нь өөдрөг эрч хүч авчирдаг. Энэ нь түүнээс ялгардаг бодисууд бактерийн болон вирусын эсрэг үйлчилгээтэй байдагтай холбоотой гэнэ. Мэдрэлийн системд эерэгээр нөлөөлөх алкалоид агуулдаг. Гипераструмын цэнгэг энерги нь хүний сэтгэлийн тэнцвэрийг тогтвортой байлгах, аливаа асуудалд зөв шийдвэр гаргахад тусалдаг гэнэ. Амаралисын төрөл тул маш хүчтэй харшил үүсгэгч гэнэ.
Хүүхдийн өрөөнд байлгахыг зөвөлдөггүй цэцэг:
Хичнээн гоё харагддаг ч хүнд хортой цэцэг байдаг, жишээ нь хатгах өргөстэй, хурц үзүүртэй навчтай, хортой шүүстэй, харшил хөдөлгөх үнэртэй, г.м.:

Алоказия

Алоказия, Alocasia

Перец

Глориоза, Gloriosa
Дараах ургамлууд нь тайрах, суулгах явцад хортой шүүс ялгаруулдаг юм. Хүүхэд сониуч тул навчийг таслах, гар хүрэх, амандаа хийх зэрэг үйлдэл хийх тул хүүхдийн өрөөнөөс гаргасан нь дээр. Ам, хамрын зөөлөн салст түлэгдэх, арьс эрвэгнүүлэх, загатнуулах, мэдрэмтгий хүнд арьсны дерматиттай болгох зэрэг аюултай гэнэ.

Эхмея, Aechmea

Бүх төрлийн кактус, өргөстэй цэцэгүүд 

Сүүт өвс - Молочай, Euphórbia

Сүүт өвс - Пуасентия, молочай

Өргөст сүүт өвс - Молочай

Молочай

Неорегелия Neoregelia 

Юкка, Yukka

Олеа́ндр, Nerium

Гундаахай - Диффенбахия, DieffenbachiaЭхмея, кактусын бүх төрөл, неоргелия, юкка, диффенбахия, молочай нь цэцэглэж байхдаа цагаан шүүс ялгаруулдаг ба энэ нь арьсыг загатнуулж улаалгадаг. Мөн эдгээр цэцгүүд маш хүнд энергетик агуулдаг тул бага насны хүүхэдтэй айлд байх дэмий. Юм мэдэхгүй хүүхэд идвэл хордлогонд орно. Амны салст түлдэг. Шүүс нь хортой. Хүүхдийн өрөөнд, эсвэл гэрт байлгах муу гэх боловч албан газарт ургуулах зүгээр гэдэгийг санаарай.
Фэнг Шүйгээр гэрт байх муу цэцгүүд: гэрийн тэнцвэрийг алдагдуулдаг, аливаа юмны жирийн өсөлтийг зогсоох, удаашруулах г.м. тэнцвэр, тогтолцоог алдагдуулдаг, эсвэл хүнд муу энергитэй цэцгүүдийг доор харна уу.

Монстера, Monstera

Пуансетия, Poinsettia

Бонсай

Энд дарж Facebook-ийн хуудаснаа юу байгааг сонирхоорой.

http://www.russianny.com/ http://yandex.ru/ http://levika.ru/

17 comments:

  1. Anonymous7/20/2011

    medehgui zuilee medej avlaa. manaih jaahan huuhedtei. manaid suut urgust uvs, gundaahai bdgiin, tavtsan deer gar hurehgui gazar bgaa bolohoor zugeer bh tee. bas sayhan 2 gerani ursluuleh geed avchirtsan harshiltai hund tohirohgui geheer joohon sanaa zovchloo. manai eej harshiltai yum l daa,

    ReplyDelete
  2. Anonymous7/21/2011

    Мэдээлэл сайтай юмаа. Баярлалаа.

    ReplyDelete
  3. Сайн байна уу, сайтаар зочилсонд баярлалаа. Гундаахай, сүүт өргөст өвс зэрэг нь шүүс хортой гэдэг дээр нь бас сүүт өвс нт өргөстэй гээд хол тавьсан нь дээр. Албан газартаа тавьж болох юм. Үгүйдээ гэхэд том өрөөндөө ч юм уу холхон, дээгүүр. Харин шимтэглэй бол аллергий хөдөлгөдөг бодис агаарт ялагаруулдаг гэж бүх сайт дээр бичсэн байдаг юм байналээ. Одоохондоо балкон дээр гаргаад, өөр цэцгээр сольж болох юм. Орчин үеийн шимтэглэйнүүд бас үнэр гаргадаггүй ч байдаг. Эхлээд хэр харшилж байгааг шалгаж үзэж болох юмдаа.

    ReplyDelete
  4. Anonymous8/03/2011

    Олон хэрэгтэй мэдээлэл,зөвлөгөө оруулж байдагт чинь баярлаж байгаа шүү.Аан бас шимтэглэйний яг аль сорт харшил үүсгэхгүй байдаг вэ? Үнэр багатай гэдэг яг ямар нь байна аа?

    ReplyDelete
  5. Шимтэглэйний аллергий үүсгэх талаар харшилын сорил хийлгэж илүү баттай мэдэж авах байх. Ер нь бол бүсэрхэг шимтэглэй, үнэртэй шимтэглэй гэсэн 2 сортууд илүү аллерги хөдөлгөнө. Бусэрхэг гэдэг нь навчны эрэмгээр бараан өнгийн судалтай шимтэглэйг хэлдэг. Энэ нь тасалгааны болон балкон дээр ургаалаад байдаг маш түгээмэл сорт. Үнэрт шимтэглэй нь анхилуун үнэртэй, агаарт эфирийн тос их цацдаг. Хаан шимтэглэй арай дээр байх болов уу. Хаан шимтэглэй ургуулаад үзээрэй.

    ReplyDelete
  6. Соёлоо9/09/2011

    маш хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа. Би хүнээс төмсний улааны жаахан удаан хадгалсан булцуу авсан юм, тарих гэж, үүнийг яаж тарих талаар мэдээлэл тавибал их баярлах байна таны блог үнэхээр гоё би үе үе орж хардаг, үргэлж шинэ шинэ гоё мэдээлэл тавиарай. Амжилт.

    ReplyDelete
  7. Tumsnii ulaanii tuhai oruullaa. Saraana sedevt unshaarai

    ReplyDelete
  8. Ундрах9/19/2011

    ногоодойг олноор авч гэртээ энд тэнд тавьвал их зүгээр юм байна даа ядаж л нар сар шаардаад байхгүй амар тэгээд хурдан ургана.

    ReplyDelete
  9. Anonymous4/08/2012

    bayarlalaa goy goy yum zondoo bnaa tsetsegniihee neriig medehgui yumaa zurgaa yaj yavuulhuu

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу, тэг тэг мейлээр явуулчих аа.

      Delete
  10. Anonymous4/10/2012

    hi heregtei medeelel tavisand bayarlalaa poinsetia , monsterea manaid baidag yumaa uzemjtei yum shig sanagdaad hudaldaj avaad urguulj baisiim gert ontsgui yum bna l daa bolikhoos dee

    ReplyDelete
    Replies
    1. Хүүхдийн өрөөнд тaвихгүй, хүүхэд хүрхээргүй газар байвал гайгүйдээ.

      Delete
  11. зузаалайг залгаж ургуулж болох уу

    ReplyDelete
    Replies
    1. Hi, tegsen turshlaga ogt sonsoj baigaagui yum bn. Gehdee zuzaalai dorhnoo urt urgana. Ihenhdee jil bur shinechilj, esvel zaluujuulna. Tiimees neg nast shig l urguuldag gesen ug. Zalgaj tuvug udah hereg baih bolov uu? yer n bol kaktusiig hurtel zalgadag tul kalanhoe zalgagdaj boloh baih.

      Delete
  12. Anonymous9/20/2012

    Энэ сайтаар санамсаргүй зочиллоо. Үнэхээр гоё, үнэтэй зөвөлгөөнүүд байна. Баярлалаа Цаашдаа сайтаа улам өргөжүүлж олон гоё цэцгийн тайлбар тавиарай, мөн фэншүй-гийн тайлбартай байвал их зүгээр юм байна.

    ReplyDelete
  13. munhkgerel3/26/2014

    Hi.Ene unexeer medeelel saitai xariltsaa turgen bysdad ulger duurailal boloxoor sait bn. Bayarlalaa Yran egchdee bain bain ormoor setgegdel torj bn.Amjilt

    ReplyDelete
  14. Bayarlalaa, ta buhendee.

    ReplyDelete