Сциарид гэх энэ ялаа нь савтай цэцгэнд ариутгаагүй хөрсөөр дамжин ордог. Эсвэл цонхоор орж ирж чийгтэй хөрсөнд өндөгөө үлдээдэг. Бүрмөсөн энэ ялаанаас салж болдоггүй байна. Үржих, хооллох орчин нь байхад цацсан хорны үйлчилгээ дуусангуут буцаад нисээд эхэлдэг.
Чийгтэй хөрс, хөрсөн дэх ялзарч байгаа органик бодис нь энэ ялааны үржих орчин болдог гэнэ.
Сциарид нь жижигхэн шумуул (0,5—2 мм) юм. Өнгө нь ихэвчлэн саарал болон хар. Далавчтай, далавчгүй гэж байдаг. Томорсон үедээ хоололдоггүй тул цэцэгэнд хор хөнөөлгүй. Чийгтэй хөрсөнд өндөгөө гаргадаг. Хэд хоногийн дараа өт хэлбэртэй хөлгүй, 2-10 мм урттай авгалдайнууд гарч эхэлдэг. Өтний гэдэс толгой нь нэвт харагддаг. Үүгээр нь энэ ялааны авгалдайг бусад өт, цагариган хорхойноос ялгаж болдог байна. Авгалдай, өндөг нь хуурай хөрсийг тэвчиж чаддаггүй. Чийгтэй шорооноос гаргахад хэдэн минутын дотор үхдэг байна.
Хор хөнөөл
Цэцгийг зөв арчилж байхад цэцгэнд учруулах хор хөнөөл нь бага байдаг. Жирийн үед авгалдай нь ялзарч буй органикаар хоололдог. Хэрэв олноороо үржиж байгаа тохиолдолд цэцэгний хэсгээр хооллож эхэлдэг. Зарим төрлүүд нь, жишээ нь өргөст хэмхийн ялаа (Bradysia brunnipes Mg.) болон хүлэмжний ялаа (Plastosciosa perniciosa Edv) зөвхөн үндэсээр болон цэцэгний хөрстөй нийлсэн хэсгээр хоололдог байна.
Устгах арга хэмжээ
Бүрмөсөн устгагддаггүй, дахин дахин гарч ирээд байдаг. Хор хөнөөл нь тасалгааны цэцгэнд айхтар их биш ч олноор үржээд эхлэхээр хэцүү асуудал болно. Олноор үржиж байгаа нь муу агро арчилгаа хийсний шинж. Хөрсөнд бүрэн ялзарч дуусаагүй органик гаралтай зүйлс хийхээс болгоомжил: цэцэгний унасан навч, цэцэг, илжирсэн үлдэгдлүүд г.м.
Устгах арга хэмжээнд орхоос өмнө сциарид ялаа мөн биш гэдэгийг тогтоох хэрэгтэй. Учир нь жимснээс гаралтай бас ижил ялаа байдаг. Жимсний ялаа нь муудсан жимсний чанамал, компот, хэт боловсорсон жимсний үнэрээр нисч ирдэг Дрозофила нэртэй ялаа гэнэ.
Устгах нэг арга нь ялааны хор найруулж байгаад хөрсийг услаж устгах. Дараагийн арга нь услах усандаа цитромон эсвэл аскофен эмийг (3-4 литр усанд тал эм) найруулж услах.
Ялаанаас сэргийлэх хамгийн гол арга - хөрсөө ариутгаж хэрэглэх.
<><>
</>
<><>
</>
<><>
</>
Би хор хэрэглэх боломж байдаггүй тул өөрийн хэрэглэж ирсэн арга байдаг. Өндөг гаргах ялааг түүж өгч шинээр үржих боломжийг алга болгодог. Үүний тулд:
![]() |
| Шар өнгийн наалддаг цаас тавьхад илүү ялаа, хорхой цуглардаг байна |
- Ялааны наалддаг хор хөрсний дээгүүр, цэцэгний савны дээр тойруулаад эвтэйхэн тавьж өгдөг.
- Цэцгэнд агаарын чийг ихэсгэх гэж тавьсан подностой усанд олноор орж үхсэн байдаг юм. Иймээс ялаа нисээд байвал подностой сав шууд тавьж эхэлдэг. Нисэж байгаа ялааг ийм аргаар түүж устгаад, хөрснөөс шинээр гарсан нь мөн адил наалдаад бага багаар цөөрсөөр, яваандаа 3-4 долоо хоногийн дотор алга болдог.
- Энд тэнд нисэж байгаа нэгийн зэргийг хурдхан л алгаараа пад хийдэг. Тэгэхгүй бол бас аль нэг цэцэгт очоод өндөгөө цацвал илүү хор хөнөөлтэй.
- Миний хувьд ихэвчлэн энэ ялаа цэцэгний үрсэлгээ хувь хүнээс авахад хамт ирдэг. Дэлгүүрийн цэцэгнээс харьцангуй ялаа гарч ирэх нь бага. Ямар ч шинэ цэцгийг шинээр авахдаа карантинд байлгах хэрэгтэй. 7 хоног тусад нь өөр өрөөнд ч юм уу тавьж өгөх нь элдэв өвчинтэй үгүй, хорхой шавьжтай үгүй зэргийг мэдэхийн тулд хийдэг.
- Ялаа нь өндөгөө өнгөн хөрсөнд цацдаг. Иймээс хөрсний өнгөн хэсгийг 2-3см гүн хатааж байж дараагийн услалгааг хийж байвал үржих нөхцлийг багасгаж өгч байгаа.
- Энэ ялаа дренажны нүхээр орж бас үүрлээд байдаг. Иймд дренажны нүхрүү орхооргүй болгох хэрэгтэй.
- Мөн үүрэлсэн цэцэгтэй савыг олох хэрэгтэй. Усалгаа эхэлхээс өмнө ус шүрсэж өгөхөөр ялаанууд нисэж эхэлнэ, аль цэцэгнээс илүү гарч ирээд байна гэдгийг тодорхойлж авна. Эсвэл усалгаа хийхээс өмнө цэцэгний савыг сайн тоншиж өгөх, эсвэл бага зэрэг хүчтэй хөдөлгөхөд дренажны нүхнээс ялаанууд унаж харагддаг. Аль цэцгэнд үүрэлснээ мэдээд авсан бол энэ цэцгийн хөрсийг шинээр солих хэрэгтэй - савыг нь ариутгаж өгнө, шинэ хөрсөө ариутгана, мөн цэцэгний иш, үндэсийг урсгал усанд сайн булхаж угаагаад марганцтай усанд 1-2 цаг болгох хэрэгтэй. Хуучин хөрсөө ч гэсэн ариутгаад хатаагаад өөр цэцгэнд хэрэглэж болно.
http://www.senpolia.ru/ -ийн мэдээллээс ашиглав






hi uneheer heregtei goy medeelel oruulsand bayarlalaa
ReplyDeleteyostoi goy blog bn
delgeeneesee iluu uuchlaarai
харин тийм байна үнэхээр цэцэгний сайн мэдээлэлтэй юм дахин дахин орж ирж уншиж байнаа шинэ мэдээ ихийг тавиарай
ReplyDeleteHyatad hor demii yum bn aa, toohchgui niseed l bn. Solongos, esvel oros hor avaarai
ReplyDeleteHm, yag hunees avsan tsetsegnees bolloo shuu. Har yalaa niseed bna
ReplyDeleteHi, AKTELLIK gesen hor baigaa. Tuuniig nairuulaad usalchih aa. Ehleed tsetsegee usaar uslana. 20-30 minutiin daraa naad uusmalaaraa uslana. 7-10 honogiib daraa davtaj uslaval nam alga bolno.
Deleteза баярлалаа, та ёстой мундаг юмаа. Асуугаад хариугаа аваад байна би. Хайртай шүү. хэ хэ
ReplyDeletemanai tsetsegnuud yag ene yalaagaar duuren bolloo. bi garaaraa barag bugdiig ni usgaad, 7 honogiin daraa ahiad l zondoo bolchihson bna. odoo tanii ter tsitromon hereglej uzii, tgeed bolohgyi bol yalaanii hor hainaa
ReplyDeleteТэгэж их үржсэн бол шууд хороор усалчихсан нь дээр байхаадаа. Гараар устахгүй ээ. ккк. Хөрсөнд хэдэн зуун авгалдай нь үлдсэн юм чинь томроод л гарч нисээд, дахиж үржээд байна.
Deleteyooh bur dotor arzaizchla tsetseg tarihaas aichlaaaaaa
ReplyDeletehe he he, nematod utnii tuhai unshval buur ch hursund gar hurehgui. Bi bas hamgiin aimaar bish zurgiig tavisanshdee. Net d bol aimaar zurguud bdg yum bilee.
DeleteSain bna uu,
ReplyDeleteEne horiig haanaas avch boloh bol? Soyoljid bgaa bolov uu?
Цэцгийн худалдаа буланд Актеллик хор зарж байгаа. 88268519 гэсэн утсаар холбогдоод аваарай.
Delete