July 19, 2011

Тасалгааны цэцгүүд


Цэцгүүд өөр өөрсдийн төрөл цэцгүүдтэйгээ хамт байх дуртай

Тасалгааны цэцэг нэг төрлийн цэцэгтэй эсвэл ижил ойр цэцэгтэй хамт байрлах дуртай байдаг. Нил цэцэг гэхэд хризантемтэй (удвал цэцэг), юкка - эхмеятай гэх мэт. «Садан төрлийн холбоо» нь илүү их ургах хүч өгдөг байна. Хэрэв юкка гэх хурц навчтай цэцгийг хайтантай хамт байрлуулвал хайтанд энэ нь эмгэнэлтэйгээр төгсөнө гэнэ шүү.
Ургамлуудын хоорондын зохицолдооны талаар ямар нэгэн стандарт дүрэм гэж байдаггүй. Цэцгээр гоёдог цэцгүүдийг хамаагүй хамтад нь тавьбал сонин сонин хэлбэр дүрстэй шинэ цэцгүүд гарч магад шүү. Бусдаар бол ямар ч болохгүй зүйл байхгүй. Гэхдээ нэг цэцэг нөгөөдөө нөлөөлдөг нь ажиглагддаг. Жишээ нь, шимтэглэйг хажуудаа тэвчээд байдаг цэцэг ховор байдаг, ялангуяа үнэртэй шимтэглэйг. Арчилгааны хувьд бие биеэнтэйгээ ижил цэцгүүдийг хамт тавих дээр байдаг. Гэрэл, агаарын чийгшэлт, услалт зэрэг нь адилхан байвал арчлахад хялбар юм. Жишээ нь нил цэцэг, эсвэл баримганыг нөмөргөний хажууд тавих дэмий. Адилхан зөөлөн цэцгүүд боловч нөмөргөнийг усаар шүрсэх гэхээр үсэрхэг навчтай нил цэцэг үүнд дургуй байдаг. Мөн анхаарах зүйл - нил цэцэг нь хурц үнэртэй цэцэгний дэргэд үхдэг шүү. Жишээ нь нил цэцгийг сараана, гиацинт г.м. -ийн хажууд байлгаж болохгүй. Хятад сарнай нь сул дороо цэцгэнд сайнаар нөлөөлдөг бол тасалгааны сарнай ямар ч цэцэгтэй хамаагүй хөршлөөд байгаад байна. Гэхдээ сарнайг бусад цэцэг сүүдэрлээд байхааргүй, мөн өөрөө ч бусдыгаа харанхуйлаад байхааргүй тавиарай.  
Зарим цэцгэнд хажууд нь тавьсан жимс муугаар нөлөөлдөг. Жишээ нь лимоны модны хажууд алим бүү байлгаарай. Дараагийн санаж байх зүйл - бүх тасалгааны цэцэг тамхины утаанд дургуй шүү. 

Тасалгааны цэцгийн энергетик
Маш хүчтэй энергетиктэй цэцгүүд — хулс, ногоодой, плющ буюу авиргана, цахирмаа, лимон (жүрж), драцена, нефролепис, тасалгааны сарнай.
Маш хүнд энергетиктэй цэцгүүд — эхмея, бүх төрлийн кактус, өргөст сүүт өвс буюу пуансеттия, неоргелия, гурван судалт мөнхрөө, юкка.
Сул, зөөлөн энергетиктэй цэцгүүд — нил цэцэг, дагжаа цикламен, адиантум, камелия, Вудын церопегия, гардения, мирт.
Энэ бүх нэрнүүдийг монголоор мэдэхгүй тул эндээс зарим зургийг нь харна уу: http://boditsetseg.blogspot.com/2011/07/blog-post_03.html

Тасалгааны цэцгийн ангилал 
Цэцэг сайн ургах 3 хүчин зүйл байдаг: гэрэл, усалгаа, бордоо. Үүнээс үүдээд гэрийнхээ цонхнуудад таарсан цэцгүүд сонгож аваарай. Тасалгааны цэцгийг үндсэн 3 ангид хуваадаг:
Тод гэрэлд ургадаг - кактус, эвкалипт, халагнай
Сүүдэрлэг газар ургадаг – папоротник, аспидистр, айргана, тасалгааны усан үзэм (циссус).
Гэрэлсэг - ихэнхи бусад цэцгүүд багтдаг
Цэцэг бүр өөр өөрийн ургах нөхцлийг шаарддаг. Хэрэв та цэцэг тарьхаар шийдсэн бол цаг зав гаргаж цэцэг судлалд зориулах болно гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Өөрт байгаа цэцэгний арчлах арга, ургуулах онцлог гээд мэдэх хэрэгтэй олон зүйл байдаг. Иймээс анх эхэлж байгаа бол 1-2 цэцэгтэй хагас жил болоод үз. Энэ хугацаанд энэ хоёр цэцэгний тухай сайн судал. Мөн цэцэг бүрийн тухай тэмдэглэл хөтөлж байхад их тустай байдаг. Тусгай дэвтэр гаргаж эсвэл компьютертээ файл үүсгээд тэмдэглээд яваарай. Бүтэн жилийн турш хэдийд юу болсноо бичээд байвал дараа дараагийн жилд хэзээ цэцэглэх вэ, хэзээ амрах вэ, юугаар өвдсөн, яаж анагаассан гээд мэдэж байх болно.  

Цэцгийг өөрийн гэсэн байнгын байршилтай болгоорой. Олон удаа зөөвөрлөх нь цэцэгт сайнаар тусдаггүй. Мөн бас нэг анхааралдаа авахад илүүдэхгүй зүйл: хаанаас, хэнээс цэцэг худалдаж авч байна вэ гэдгээ сайн бодож байж аваарай. Дэлгүүрийн цэцэг гайгүй байдаг, харин хувь хүнээс авахдаа ямар энергитэй айлаас орж ирж байгаа вэ гэдэг чухал байдаг. Энергетикийн түвшинээс гадна  анхаарах зүйл - цэцэг авахдаа хортон шавьжтай байна уу, ямар нэгэн өвчтэй байна уу гэж сайн шалгаарай. 
Авсан цэцгээ 7-10 хоног тусад нь тавьбал: 1. танай гэрт дасан зохицож эхэлдэг, 2. цэцэгтэй хамт ирсэн хорхой шавьж байвал бусад цэцгэндээ халдаахгүй юм.
Таньд буюу танай гэрт дургуй ч юм уу, идээшдэггүй цэцэг заримдаа таардаг. Яаж ч арчлаад байхад өвдөөд байдаг, эсвэл ургаж өгдөггүй. Ийм байдал нь удаан хугацаагаар үргэлжилвэл энэ цэцгээс салсан нь дээр болов уу.



12 comments:

  1. Anonymous7/20/2011

    Таньд буюу танай гэрт дургуй ч юм уу, идээшдэггүй цэцэг заримдаа таардаг. Яаж ч арчлаад байхад өвдөөд байдаг, эсвэл ургаж өгдөггүй. Ийм байдал нь удаан хугацаагаар үргэлжилвэл энэ цэцгээс салсан нь дээр болов уу. ene unen bhaa. bi ulaan huren tsetsegtei balzamin 2 ch udaa urguulahgeed chadalgui uhuulsen shuu.

    ReplyDelete
  2. Urangoo7/24/2011

    Сайн байнуу их гоё блог байна...Би саяханаас цэцэг ургуулж байгаа юм.Тэгсэн миний мөнхрөө улам нарийсаад байх юм яаж байгаан бол?Хумигдаад нарийхан урт урт болоод байх юм

    ReplyDelete
    Replies
    1. Anonymous3/01/2012

      удам борыг яаж саглагар болгох вэ 1.60м өндөр хэрнээ салаалаагүй гонжийсон. 3 настай

      Delete
    2. Udam boriig hajuugiin muchir gargah gej baigaa bol deed urgaad, shineer navch garaad baigaa uzuuree tairah heregtei. Tegej baij urgah chiglel uurchlugdnu. Shineer muchir garna. Yer n bol Hyatad sarni, Limon gesen sedvuudiin 'Muchiron titem gargah arga" gesen sedvuudiig unshaarai. Yeronhii gol zuil n bol neg l baina.

      Delete
    3. Urangoo-d: Munkhroo tsetsgiig bi n ooroo urguulj baigaagui tul sain medehgui yum. Yumnaas haraad heley ee.

      Delete
  3. Anonymous6/09/2012

    Сайн байна уу? Таны блогоор би их орох дуртай.Энэ дээр хүчтэй энергитектэй,хүнд энергитектэй цэцгүүд гэснийг сайн ойлгосонгүй ээ.Айлд байхад сайн юм уу муу юм уу яаг яана гэсэн үг вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Bichsen bsn site-aas harahad Hund geheer muu nulootei gej helj bolno. Huchtei geheer hajuugiin orchindoo het ih bio enrgi tsatsdag, ihenhidee eyereg energitei tsetseguud gene.

      Delete
  4. Anonymous6/10/2012

    Ааан за их баярлалаа :-). Таны блогоос мэдэхгүй зүйлүүдээ их мэдэж авч байгаадаа их баярлаж байгаа шүү танд.БАЯРЛАЛАА :-).

    ReplyDelete
  5. Anonymous9/10/2012

    songino shig tsetsegiig yu gedeg yum be mash goe tsetseg garsan bna

    ReplyDelete
    Replies
    1. Сонгино шиг цэцэг мөн их олондоо. Яг аль нь юм болдоо. СОНГИНО/БУЛЦУУТАЙ ургамлууд гэсэн булангаас хайгаад үздээ. Цэцэг нь гараад ирэх байх. Эсвэл надруу зургийг нь явуулчих аа. Мейл хаяг Холбоо барих гэсэн хэсэгт байгаа.

      Delete
  6. muu nolootei geheer yahuu? hudal unen ni medegdehgui demii balai yum bichij humuusiig uimuulj yadag bainaa. odoo nogooduul ni eson shidiin hachin yum yariad yavj ogno doo.

    ReplyDelete
    Replies
    1. Oo, yaridgaa yariad duussan bh oo. Ene chin ali 2 jiliin umnuh bichleg. Urgamal bur oor ooriin oron zai, bio energitei. Yag ooriin tsetsegee olood avbal sain. Hun burd taalagdah yum bichih hetsuu, hetsuu. Ugaas bi zohioj bicheegui yum aa. Huleej avah n avaad, avahgui n avahgui. Choloot yertonts. :-)))

      Delete