December 4, 2011

Мөнгөний модыг яаж цэцэглүүлэх вэ?

Модорхог крассула - халбаган навчит ургамал ойролцоогоор 10 нас хүрсний дараа цэцэглэж эхэлдэг байна. Зарим тохиолдолд 5 нас хүрээд.
Хавар цэцэглүүлэхийн тулд өдийд 11 сард сэрүүн газар байрлуулдаг байна. +10-17С. Усалгааг дор хаяж нэг хоног задгай саванд хонуулсан жаваргүй, өрөөний хэмээс 1-2С хэм дулаан усаар хийнэ. Буцалсан усаар услаж болохгүй. Услахдаа их усаар, гэхдээ ойр ойр биш. Ойролцоогоор 5 өдөрт нэг удаа. Хэр ойр услахыг та өөрөө тооцоолоорой. Хөрс хатсан үед л дараагийн усалгааг хийнэ гэсэн дүрмээр услана.
Хавар ургамлаа их гэрэлтэй, нарны гэрэл тусдаг цонхон дээр тавьна. 4 сарын үед, +20-25С хэмтэй өрөөнд байлгавал цэцэглэж эхлэдэг. 5 сард дулаараад ирэхлээр гадаа тагтан дээр гаргана. Аль ч тохиолдолд гэнэт наранд гаргаж түлэгдүүлэв. Бага багаар гэрэлд дасгана.
Жижигхэн цагаавтар өнгийн цэцэг гардаг, маш нялуун, удаан хажууд нь байвал толгой өвдөхөөр үнэртэй.
Бонсай
Өндөр 35 см. Нас 8 жил
Сонирхуулахад ийм мод ойролцоогоор 200 доллар байдаг юм байна.


6 comments:

  1. Пүүжээ12/05/2011

    Өглөөний мэнд Урнаа,
    Үргэлж хэрэгтэй мэдрэмжтэй зөвлөгөөнүүд оруулж алтан цагаа уншигч сонирхогчдод зориулж байдагт талархаж байнгын уншигч байдаг шүү.
    Зузаахай угсаргана цэцэглүүлэх тухай зөвлөгөөний дагуу хийгээд зузаахайгаа цэцэглүүлчихсэн. Маш их баярлалаа. Харин угсаргана маань бундуулдаггүй, бордох хэрэгтэй юу? уг нь 2 настай.

    ReplyDelete
  2. Угсаргана хөдөлгөхгүй л байлгаад байвал өөрөө өдийд бундуулах ёстой. Одоогоор маш сул бордоогоор хаяа нэг бордоод байж болно оо. Кактусын бордоо байвал таарна. Байхгүй бол цэцгээр гоёдог ургамлын бордоогоор маш сул найруулж услаарай. Яг 12 сардаа биш гэхэд өвөлдөө заавал цэцэглэх ёстой.

    ReplyDelete
  3. Anonymous12/23/2011

    Сайн байн уу Урнаа эгчээ, крассулаагаа дөнгөж өчигдөр суулгалаа. Хөрснөөс 15 см өндөр байхаа Таны энэ аргыг хэрэглэвэл цэцэглэх болов уу? арчилгээн дээр юуг анхаарах вэ

    ReplyDelete
  4. Sain baina uu, dunguj suulgasan mod shuud tsetseglehgui. Mash amarhan tomorch urgadag tul jijighen 2 navch bsn ch bolno oo. Dulaahan gereltei gazarl bailgaad bhad bolno.

    ReplyDelete
  5. Anonymous6/12/2013

    sn u kaktysig yaj urguulah we yer urgahgui yuma

    ReplyDelete
    Replies
    1. Urgust kaktusuud uu? Hurs, usalgaa, gereliig n taruulval l boldog. Hurs taarahgui bol yamar ch tsetseg urgalt n zogsongi, gatsaastai met bolchdog. Kaktusiin huvid aihtar bordood baidaggui tul deerh zuiliig l anhaarchih aa. Kaktus gesen busad bichleguudiig guilgeed haraarai. Ooriin tani urguulj bgaa turul baij magad. Yer n bol archilgaa bugd l tusteiduu tul neg unshaad avahad oilgolttoi bolchih bolov uu.

      Delete