April 9, 2012

Том цэцэгт анагаллис

Анагаллис том цэцэгт, буюу Монелли — Anagallis Monellii = Anagallis collina Schousb. = Anagallis linifolia L. = Anagallis maritima Mariz & Samp. = Anagallis grandiflora hort.
Энэ төрлийн анагаллис нь үнэхээр том цэцэгтэй. Диаметр нь 2,5 см хүрдэг. Европын баруун урд, Африкийн хойд хэсэгт ургадаг энэ ургамал ууг нь олон наст гэж явдаг. Гэхдээ Европын өвлийг даахгүй хөлддөг. 
Бут нь 20 см өндөр. Өтгөн, саглагар, олон салаалсан. Цэцэг нь цэнхэр өнгийн, бүрхэг өдөр болон шөнөдөө хумигддаг. Цэцэглэлт маш тансаг — шинээр олон бундуу гарч ирээд байна. Цэцэглэлт 9 сар хүртэл үргэлжилдэг. 
Хамгийн их ургуулах дуртай төрөл бол жижиг навчит Anagallis monelli ssp. linifolia
Байршил: хүйтэнд тэсвэртэй, гэрэлд дуртай, үдээс хойших богино хугацааны бага зэргийн сүүдрийг даана. Бордоогүй, тэжээл муутай, шохойтой, хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Хэтрүүлж услах буруу. Халуун наранд ногоон навч нь түлэгдэж болдог. Иймд сайн услаж байна. Ялангуяа контейнерт ургуулж байгаа бол.
Үрслүүлэх арга: бэлэн үрсэлгээгээр суулгана. Үрээр суулгаж болно. Үр жижигхэн, 1 граммд 1300 ширхэг үр байна. 100 ширхэг бут ургуулахад 0,5 г үр байхад хангалттай. Үрийг 4 сарын эхээр тарьдаг. 7-12 хоноод нахиа цухуйна. 6 сарын дундаас - 7 сарын эхээр эхний цэцэг дэлбээлдэг. Цэцэглэлт удаан үргэлжилнэ - 9 сар хүртэл, зарим дулаан уур амьсгалтай газар анхны цас хүртэл. Үрийг шууд байнгын ургах газар нь суулгана 4 сарын сүүлээр — 5 сарын эхээр. энэ тохиолдолд 7 сард цэцэглэнэ. Мөчрөөр үрслүүлэх бол 5 сарын дундуур хийнэ. Үрээ өөрөө хаяад, ургаад байдаг амар цэцэг.
Нэг наст гэж ургуулдаг. Маш олон төрөл сорт байдаг. Ланшафтанд ихээр хэрэглэгддэг. Том цэцэгт Монелли нь балкон, эсвэл дээрээс зүүсэн саванд ургуулахад унжаад үзэмжтэй харагддаг. Сапфиран өнгөтэй цэцэгнүүд нь улбар шар өнгийн цэцгүүдтэй гоё хосолдог. 


1 comment:

  1. Anonymous4/09/2012

    БАЯРЛАЛААААА УРНАА. Дүрээрээ бна, минийх энэ том цэцэгт нь байх ёстой. Үрсэлгээ цухуйчихсан бгаа. Тэгээд л 5 сард гадаа суулгана даа. Их л гоё цэцэг санагдаад байгаа юм. 1000

    ReplyDelete