June 19, 2012

Мөнгөний мод болон Фэн Шүй

Мөнгөний модыг гэрийнхээ, эсвэл өрөөний, ажлын ширээний зүүн урд талд тавьдаг. Зарим албан газар, айлууд хиймэл "мөнгөний мод" тавсан байдаг. Хэрэв таны эд баялаг, амжилт өсөн дээшилж байгаасаа гэж хүсэж байвал амьд мод тарь. Таны мөнгөний мод ургах тусам мөнгө эд баялаг өсөж байна гэсэн үг.

Зүүн урд зүгт байрлуулаад идэвхижүүлэх хэрэгтэй. Зүгээр нэг савтай цэцэг тавьчих биш, эд баялагийн бэлэг тэмдэг гэсэн утгаар "аравнайлах" хэрэгтэй болно.
Хамгийн гол нь мэдээж зөв арчилж, эрүүл, сайн ургуулах хэрэгтэй. Харах бүрийд таны нүд баясаж, сэтгэл сэргэж байхаар ургуулна.
Мөнгөний мод идэвхижүүлэхийн тулд чимэх хэрэгтэй. Жишээ нь, фэн-шуйгээр зөвөлснөөр модны мөчирнөөс нүхтэй 3 зоос улаан утсаар холбоод унжуул гэнэ. Улаан утсаар зүгээр нэг холбоод уях биш, зангидах тусгай арга байдаг гэнэ.

Дараагийн үйлдэл - зоос хөрсөнд булах, эсвэл хөрсний дээр тавих, эсвэл савтай цэцэгний доор дэвсэх хэрэгтэй.
Фенг шүйг дагасан хүмүүсийн туршлагаас харахад үнэт метал орсон бөгжөө булсан манай блогийн зочны модны мөчир тэр хэсэгтээ хатаж, үхэж эхэлсэн гэж байсан. Дараагийн нэг зочин утсаар хэлхсэн 3 зоос өлгөсөн мөчир хэсэг хугаацаны дараа мөн л хатаад үхсэн гэнэ. Мөн хөрсөнд зоосон мөнгө булж орхиход мод үхэж эхэлсэн тул буцааж ухаж авахад хүрчээ.
Иймээс зэс, никель, болон хольцтой алт мөнгөн эдлэлүүд ургамалд сайн биш байж болно. Буратиногийн үлгэрт гардаг шиг 3 шижир алтан зоос модны доор булах хэрэгтэй юм болов уу. Шижир алт олдохгүй бол ядахдаа 3 цэвэр мөнгөн зоос.

Ургамалд харшил өгөөд байгаа бол зооснуудаа хөрсний дээгүүр ил тавьж болно. Эсвэл зураг дээх шиг савтай цэцгээ ороох.
За бүүр хүч өгөхийн тулд модны мөчир дээр лууны дүрс эсвэл шар шувуу суулгаад 3 улаан дэнлүү өлгөхөд болно. Луу нь таны эд хөрөнгийг хамгаална, шар шувуу ухаалаг тул таныг буруу зүйлд хөрөнгө оруулахаас сэргийлнэ, харин 3 хятад улаан дэнлүү нь таны модонд Ци энерги татна. Ингээд л тосонд бөмбөрсөн амьдрал эхэлнэ гэнэдээ!

Эцэст нь хамгийн чухал, хамгийн гол зүйл - тогтмол навчны тоосыг арчиж байгаарай. Арчих бүрийдээ бясалгал хийж, таны гарт ургамлын ногоон навч биш алтан зоос баригдаж байна гэж төсөөлж бай гэнэ. Ингэж бясалгаж байхдаа модтойгоо ярьж бай гэнэ. Жишээ нь: «Миний баялаг, сайн байна уу! Сайхан ургаад эрүүл саруул байгаад чинь би маш их баяртай байна. Өдөр өнгөрөх тусам улам өндөр том болж байгаад чинь баярлаж байна. Бахархаж байна!» гэх мэтээр л цаашаа яриад байна гэнэ.
Хэт хичээгээд навчаа цоортол арчив. Тэгвэл харин ч мөнгөний хүүдий чинь цоорно гэсэн үг гэнэ.
Ингэж ном ёсоор нь дагана уу, үгүй юу, гол нь модондоо хайртай байх, зөв арчилж байх хэрэгтэй, тэгвэл угаасаа л аз жаргал, эд баялагтай болнодоо.


2 comments:

  1. Сонирхолтой зөвлөгөө уншлаа. Миний мөнгөний мод нэг удаа үхэх шахаад би арай эрүүл мөчрийг нь тайрч дахин үндэслүүлж байж аварсан. Одоо л учир нь олдох шиг боллоо. Савны ёроолд хийсэн зоосноос болсон байх магадлалтай юм байнй. Шинээр саванд суулгахдаа зоос хийгээгүй юм аа. Одоо сайхан ургаж байгаа.

    ReplyDelete
  2. Anonymous6/20/2012

    Миний ажил дээр орос мөнгөний мод байгаа ш дээ. Хэдэн зоосон рубль хэлхээд чимчихдэг юм бил үү, хэ хэ.1000

    ReplyDelete